ХОВД: Хүндэтгэлийн жагсаал, хөшөөнд цэцэг өргөх ёслол болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадамд зориулсан
хүндэтгэлийн жагсаал, хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо.
Энэхүү
үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, төр нийгмийн ахмад зүтгэлтэн, иргэд
хөдөлмөрчдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур
эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилтын манлайлагч байсан Галдан
бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Үүний
дараагаар баярын хурал, хүндэтгэлийн концерт, төрийн дээд шагнал гардуулах үйл
ажиллагаа болж байна.
Энэ
үеэр боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж
ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст
Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв.
Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 6, Хөдөлмөрийн
хүндэт медалиар 8, Соёлын тэргүүний ажилтан болон Цэргийн гавьяаны улаан тугийн
одонгоор нэг, "Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль"-иар
1258 хүн энгэрээ мялаасан байна.
Ийнхүү энэ баяр наадмаар олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж,
хүндтэй шагнал хүлээн авсандаа иргэд баяртай байв. Тэдний шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг
дарга Б.Дүгэржав тэргүүтэй албаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэсэн юм.



