ГОВЬ-АЛТАЙ: Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-20 11:39:29

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын А/136 дугаар тушаалаар 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, 2022-2025 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа билээ.


Энэхүү зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийн чадавхжуулах зорилгоор чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлтийн талаар хоср өдрийн сургалтыг Алтай хотноо зохион байгуулж байна.


Сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж буй юм.


Энэхүү сургалтад Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн удирдлага, чанарын албаны мэргэжилтнүүд 60 гаруй  хүн хамрагдаж байна хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ