Номхон далайн арлын 17 улс БНХАУ, АНУ-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтээ нэмэгдүүлэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-19 19:24:56

СУВА. /Reuters/. Номхон далайн арлын орнууд хүлэмжийн хий ялгаруулдаг хамгийн их хэмжээгээр ялгаруулдаг БНХАУ, АНУ улсуудыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалжээ.


Фижи улсын нийслэл Сува хотод Номхон далайн арлын орнуудын форум дөрвөн өдрийн турш зохион байгуулагдсан ба уулзалтад оролцсон удирдагчид тус бүс нутагт цаг уурын онцгой нөхцөл байдал үүссэн нь шинжлэх ухаанаар нотлогдсон болохыг онцолсон байна.


Түүнчлэн энэхүү нөхцөл байдал нь бүс нутгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралд мэдрэгдэх болжээ.


Номхон далайн арлын орнуудын зүгээс энэ оны 11 дүгээр сард Египет улсад зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 27 дугаар бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нүүрстөрөгч ялгаруулагчдын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж.


Тус санхүүжилтийг хөгжиж буй орнуудад далайн түвшин нэмэгдэж, улам бүр хүчтэй болж буй далайн шуургыг даван туулахад нь туслах зорилгоор хэрэглэх юм.


Номхон далайн арлуудын орнуудын форумын гишүүн 17 улс байдаг бөгөөд эдгээр улсуудын далайн эдийн засгийн нийт талбай нь 30 сая хавтгай дөрвөлжин километр байдаг. Мөн дэлхийн туна загасны үйлдвэрлэлийн тал хувийг эзэлдэг байна.   

Холбоотой мэдээ