ДОРНОД: ХАА-н зохистой дадлыг гурван тариаланч нэвтрүүлээд байна

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-21 16:41:21

Дорнод /МОНЦАМЭ/. ХАА-н зохистой дадлыг Дорнод аймагт гурван тариаланч нэвтрүүлж, таван тариаланч гэрчилгээ авах шатандаа явж байна.

ХХААХҮЯ, “Германы Тогтвортой аж ахуй” төсөлтэй хамтран ногоочдод ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хавар Дорнод, Сүхбаатар аймгийн 60 орчим ногоочинд танхимын сургалт зохион байгуулсан бол энэ удаад талбай дээр туршлага судлах сургалтыг хийжээ.

Дадал нэвтрүүлэх ажил манай улсын хэмжээнд 2019 оноос эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 41 тариаланч энэхүү стандартыг нэвтрүүлээд байна.

Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тэдгээрийн хоол хүнсний хангамж, хэрэгцээг шийдвэрлэх хамгийн чухал салбар бол хөдөө аж ахуйн салбар болоод байгаа бөгөөд дэлхийн ихэнхи орон  газар тариалангийн үйлдвэрлэлээр энэхүү асуудлыг шийдэж байна. Харин газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн буюу ургацын чанар тоо хэмжээг нэмэгдүүлэхэд Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Холбоотой мэдээ