Ойрын зайг ямайк бүсгүйчүүд, америк залуус эзэгнэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-22 11:25:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Орегон-2022" хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдөр хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг 200 метрийн эмэгтэй болон эрэгтэй финал явагдлаа.


Ямайкийн " Их гурвал" буюу Олимпийн гурван алт, 4 мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий 10 алт, хошой мөнгөн медальт Ямайкийн Шелли-Энн Фрайзер Прайс, Олимпийн  таван алт, нэг мөнгө, ДАШИ-ий алт, мөнгө, хүрэл медальт Элайн Томпсон-Хера, Олимпийн алт, мөнгө гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий мөнгө, гурван хүрэл медальт Ямайкийн Шерика Жексон. Энэ 3 тамирчин хэдхэн хоногийн өмнө 100 метрт алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, шагналыг тавцанг ямайк бүсгүйчүүд эзэгнэсэн билээ.


Өнөөдөр ч гурвуулаа бас дахиад медаль авахад гайхах зүйлгүй. Тэдний гол өрсөлдөгч нь 2019 оны дэлхийн аварга, Их Британий Дина Ашер-Смит. Мөн Швейцарийн ДАШТ-ий хүрэл медальт Мужинга Камбунчиг дурьдаж болох юм.


Гараанаас Шелли тэргүүлэн гарсан, Жэксон чац мөчний илүүг ашиглан гайхашигтай финиш хийж , 21.45 сек хурдалж ДАШТ-ий рекордыг шинэчилж, ганцаарчилсан төрөлд анхны ДАШТ-ий алтан медалиа хүртлээ.


Түүний араас Шелли -Энн Фрайзер-Прайс 21.81 сек амжилтаар мөнгөн медаль зүүлээ. Хүрлийг дэлхийн аварга , Их Британийн Ашер Смит 22.02 сек амжилтаар хүртлээ.


Эрэгтэйчүүдийн ойрын зайг АНУ-ын гүйгчид эзэгнэсээр байна. Торуулбал, 100 метрт АНУ-ын Ф.Керли, М.Брэси, Т.Бромель нар алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол дөнгөж сая, 200 метрт бас АНУ-ын  гурав эхний гурван байрыг эзэллээ. Тухайлбал Ноа Лайлз 19.31 сек-ээр алтан медаль авч дэлхийн аварга цолоо хамгаалсан бол  Кеннет Беднарик 19.77 секунд гүйж мөнгө, Эррион Найтон 19.80 сек гүйж хүрэл медаль тус тус хүртэв.




Ийнхүү "Орегон-2022" ДАШТ-ойрын зайд буюу спринт гэгддэг 100 болон 200метрийн уралдаанд Ямайкийн бүсгүйчүүд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 6 медалиас 5 медаль хүртсэн бол АНУ-ын эрчүүд 6-гаас 6 гэсэн супер амжилт үзүүллээ” хэмээн АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/ мэдээллээ.

Холбоотой мэдээ