СЭЛЭНГЭ: Хилийн мэргэжилтнүүдийн сэтгэл зүйг дэмжинэ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-26 18:18:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг дахь Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр тусгай ангиас мэргэжилтнүүдийг дэмжих бүлгийн уулзалтыг зохион байгуулжээ.

Энэхүү мэргэжилтнүүдийн дэмжих бүлгийн уулзалт буюу /супервишн/-ийг тус ангийн Сэтгэл зүйн бэлтгэлийн албанаас хилийн цэргийн салбаруудын сургалт, сэтгэл зүйн хангалтын орлогч нартай хамтран зохион байгуулжээ. Уулзалтаар “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх үед тулгардаг бэрхшээл”, “Онцлог үйлчлүүлэгчийн кейс”, “Сэтгэл зүйн HERO програмын хэрэглээ” зэрэг сэдвийн хүрээнд харилцан туршлага судалж, арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн сургалтын явцад үр дүнд чиглэсэн  сургалтыг явуулжээ. 

Холбоотой мэдээ