СЭЛЭНГЭ: Шороонд дарагдаж нас барсан иргэнийг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-29 19:47:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн 16-ын Даваа гэдэг газарт бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас барсан байна. Энэ тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс долдугаар сарын 28-ны өдрийн 19:35 цагт аймгийн ОБГ хүлээн авчээ.

Дээрх дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч М.Ганбаатараар ахлуулсан 5 алба хаагч 26 км замыг туулан 22:15 цагт очсон байна. Багийн бүрэлдэхүүн ашиглаж байгаад орхигдсон дөрвөн метрийн гүн цооногт гар аргаар хууль бусаар алт олборлож байсан иргэн шороонд дарагдаж нас барсан байсныг 14 минутад  гарган Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өглөө хэмээн аймгийн ОБГ-аас мэдээллээ. 



Холбоотой мэдээ