Монголын “Трио” кино Варшавын фестивальд оролцохоор сонгогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2022-08-03 10:27:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран бүтээлчдийн “Трио” кино Варшавын олон улсын кино наадам оролцохоор сонгогджээ. Энэ оны 10 дугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын кино наадам нь чансаагаар дэлхийн киноны А зэрэглэлд тооцогддог төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор ордог байна.

“Трио” кино Варшавын олон улсын кино наадамд танилцуулахаар сонгогдсон Монголын хамгийн анхны уран бүтээл болж байгаа төдийгүй дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр өрсөлдөхөөр шалгарч, уг киноны найруулагч Д.Баттөмөрийг Варшавын олон улсын кино наадам албан ёсоор урьсан юм.

Үүнээс гадна тус бүтээл ирэх 10 дугаар сард АНУ-д болох "Palm springs international down syndrome film festival"-ийн International spotlight film selection-д оролцохоор шалгарч, 10 дугаар сарын 8-нд энэхүү олон улсын наадмын дэлгэцнээ гарахаар сонгогджээ.


“Трио” кино нь Монголын ахуй соёл, байгалийн сайхан, монголчуудын амьдралыг хүмүүсийн харилцаагаар хүчтэй харуулснаар
Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах үүргийг нэг талаар хүлээж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Уг кино нь дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилготой уран бүтээл юм гэдгийг онцолж байна.

 

 

Холбоотой мэдээ