ХОВД: Хүнсний гол хэрэгцээний 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-04 22:10:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр Хүнсний үйлдвэр байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. 

Тэртээ 1942 онд Хүнсний комбинат нь аймгийн хоршоочдын холбооны харьяад Идэш тэжээлийн комбинат нэртэй байгуулагдаж хүнсний үйлдвэрийн анхны суурь тавьж байсан түүхтэй.

Хүнсний үйлдвэр 1992 онд хувьчлагдаж зах зээлийн нийгэмд шилжсэнээр, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл өрхийн үйлдвэр рүү шилжиж, хувь хүмүүс жижиг цех байгуулах замаар уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд одоо Ховд аймагт 150 орчим аж ахуйн нэгж, байгууллага хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй.

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди  хэлэхдээ,  "Ховд аймгийнхаа хүн амын хоол хүнсний гол хэрэгцээний 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж яваа хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, хүнсний үйлдвэрт ажиллаж байсан ахмад, дунд үе, болоод энэ салбарт сэтгэл оюунаа зориулан ажиллаж байгаа хүн бүрт Ховд аймагт Хүнсний үйлдвэр байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөe" гэв.  


Холбоотой мэдээ