Хүлэрт намгархаг газрын экосистемийг хамгаалахаар ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-14 14:30:10
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон холбогдох албаны хүмүүс Монгол орны хүлэрт намгийг хамгаалах асуудлаар төсөл хэрэгжүүлэх талаар уулзалтыг баасан гарагт зохион байгуулав. 


Уулзалтаар Нидерланд улсад төвтэй Вэтландс Интернэшнл байгууллагын шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал Татьяна Минаева, Жөргэн Наубер нар Монгол Улсын нийт бод малын 80 орчим хувь нь нийт газар нутгийнхаа ердөө хоёрхон хувийг эзэлдэг ердийн болон доройтсон хүлэрт намгархаг газруудад төвлөрөөд байгааг судалгаагаар тогтоосныг өгүүлээд цаашид хүлэрт намгархаг газрын экосистемийг хамгаалах асуудлаар хамтран ажиллах талаар ярилцлаа. 


Хүлэрт намгархаг газрын хамгаалснаар тэнд амьдрах ургамал, амьтан гээд биологийн төрөл зүйл, гадаргын усны нөөцийг хамгаалахаас гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ