ХОВД: Судалгаагаар 1700 гаруй хүн хилс хэрэгт хэлмэгдсэн

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-16 18:50:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нийт 1756 иргэн бүртгэлтэй байгаагаас одоогоор 20 хүнд нөхөх олговор олгох эрх үүсчээ. Тэдний 15 нь хуваарийн дагуу нөхөх олговор авсан бол 5 нь санхүүжилт хүлээж байна.  


Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын баг өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. 

Ажлын багийн бүрэлдэхүүн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комисс,  холбогдох төрийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан асуудлаар  иргэдийг хүлээн авч уулзан зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Орон нутагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан 108 мод бүхий “Ногоон төгөл” байгуулах, энэ чиглэлээр иргэд олон нийт,  хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх олон ажил хэрэгжүүлж буй. Энэ удаа ажлын багийнхан хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө, ногоон төгөлтэй танилцлаа. 

Холбоотой мэдээ