Нэг ажилчинд ногдох ДНБ 1.2 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-17 14:24:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэг ажилчинд ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны 2 дугаар улиралд 6.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.5 (1.2 хувь) мянган төгрөгөөр нэмэгдлээ.


Томсгосон 4 салбараар авч үзвэл, нэг ажилчинд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж энэ оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт нэмэгдэж, уул уурхай олборлолт, аж үйлдвэр, барилгын салбарт багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Хөдөө аж ахуйн салбарын нэг ажилчинд ногдох нэмэгдэл өртөг 6.8 сая төгрөг хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 775.4 (12.9 хувь) мянган төгрөгөөр, үйлчилгээний салбарынх 4.8 сая төгрөг болж, 141.8 (3 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн бол уул уурхай, олборлолтын салбарынх 9.5 сая төгрөг болж, 3.1 (24.5 хувь) сая төгрөгөөр, аж үйлдвэр, барилгын салбарынх 3.3 сая төгрөг болж, 309.1 (8.5 хувь) мянган төгрөгөөр тус тус багассан аж. 

Холбоотой мэдээ