ХӨВСГӨЛ: 321-р ангийн 8 албан хаагч орон сууцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-08-29 15:48:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр салбарт Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 8 айлын орон сууцыг шинээр барьж ашиглалтад орууллаа.


Тус орон сууцны нээлтэд  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлалын төлөөлөл, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар оролцлоо.


Тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Хөдөө орон нутгийн анги, салбарт ажиллаж амьдарч байгаа офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж байдаг БХЯ, ЗХЖШ, АЦК-ын удирдлагуудад талархал илэрхийлээд тус салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломж нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 40,000,000 төгрөгийг хандивлав.

Энэ онд Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгөөр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305, 321, 328 дугаар тусгай салбаруудад шинээр албан тушаалын найман айлын орон сууцны барилгууд ашиглалтад орсноор 34 цэргийн алба хаагч орон сууцаар хангагдаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ