Үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2016-08-15 17:29:30

Австрали улсын эмч нар энэ сарын 17-25-ны өдрүүдэд Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн эмч нартай хамтран хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийнэ.

Түлэнхийн гэмтэл, сорвитой, төрөлхийн нүүр амны гажигтай хүүхдүүдэд мэс засал хийж, мөн манай эмч нарт мэргэжлийн сургалт явуулах юм. Эмч нар энэ сарын 17-20-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, 22-25-нд ГССҮТ-ийн Түлэнхийн, нөхөн сэргээх тасагт ажиллахаар болсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ