Элчин сайд Д.Даваасүрэн Монгол судлалын хүрээлэнгийн дэд захирал Л.Нарангоотой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-02 16:13:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн дэд захирал, профессор Л.Нарангоог академич Б.Ринченгийн нэрэмжит шагнал авсантай холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр талууд 2022 оны сүүлийн хагаст хамтран зохион байгуулах эрдэм шинжилгээний хурал, соёлын үйл ажиллаганы талаар ярилцаж, санал солилцов. Уулзалтад Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Монголыг хариуцсан ажилтан Спэнсэр Хэйнз байлцав.


Академич Б.Ринченгийн нэрэмжит шагналыг монгол судлалын салбарт шилдэг бүтээл туурвиж, монгол туургатны соёлын өв уламжлалыг сэргээн баяжуулах үйлсэд хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдад олгодог.

Холбоотой мэдээ