ХӨВСГӨЛ: Хадлан бэлтгэл 29,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-07 11:08:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт малчид иргэдийн түвшинд 208567 тн байгалийн хадлан, 13904 тн давс, хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөг сумдын Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээнд тусган ажиллаж байна.


Өнөөдрийн байдлаар 61832 тн хадлан бэлтгэж 29,5 хувьтай байна.


Аймгийн хэмжээнд хадлангийн гарц Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Их-Уул, Түнэл, Ханх, Рашаант, Цагаан-Уул, Цэцэрлэг Рэнчинлхүмбэ, Шинэ-Идэр суманд муу бусад суманд дунд зэрэг байна гэж Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ