ҮБХИС-д Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төвийг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төвийн нээлт өнөөдөр боллоо.
Тус төвийг Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын 2015 оны санамж бичгийн хүрээнд байгуулсан юм. Төвийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсад айлчилж буй БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нар оролцжээ.
Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төв байгуулснаар ҮБХИС-ийн сонсогчид болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдыг энэ чиглэлд мэргэшүүлж, чадавхжуулах боломж бүрдэх юм. Энэтхэг Улс тус төвийн лаборатори, номын сан, лекцийн танхимын иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах ажлыг гүйцэтгэсэн байна.