ХӨВСГӨЛ: Ангалгын-Ард гарсан түймэрт 6 га талбай шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-09 10:20:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/.   Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн Ангалгын-Ар гэдэг газар  аймгийн төвөөс баруун зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, ой хээрийн түймэр гарсан байна. Тус газарт Хилийн 0257 дугаар ангийн 304 дүгээр салбарын алба хаагчид ажиллаж унтраасан бөгөөд  гал түймэрт 6 га ой хээрийн талбай шатсан байна.

Сүүлийн  үед хуурайшилт нэмэгдэж байгаа тул аялал зугаалгаар явж буй иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үедээ галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас малчид, тариаланчид, иргэдэд анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ