АРХАНГАЙ: Ихэнх сум халдвар их тархалттай улаан түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-13 10:50:57

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-ын тархвар судлалын 357 хоногт Архангай аймгийн хэмжээнд коронавируст халдварын нийт 26 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 6 тохиолдол буюу 18.8 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, 3.8 хувь нь хавьтлын шинжилгээгээр, 84.8 хувь нь эмнэл зүйн шинж тэмдэг өгөөд шинжилгээ өгсөн бол 11.4 хувь нь эмнэлэгт хэвтэх болон гарах гэж шинжилгээ өгч оношлогдсон байна. 

 

Долоо хоногт бүртгэгдсэн шинэ өвчлөлийн түвшин 10000 хүн ам тутамд 2.7, өмнөх долоо хоногоос 1 промиллоор буурсан байна. Шинээр өвчилсөн тохиолдлын 27 хувь нь халдварын эх үүсвэр тодорхойгүй байгааг ЭМГ-аас мэдээллээ. Сүүлийн 7 хоногт  коронавируст халдварын нас баралт бүртгэгдээгүй. 


Сумдын тархалтын үе шатны үнэлгээний үзүүлэлтээр 1000 хүн ам ноогдох шинэ тохиолдлын түвшнээр тархалтын түвшин бага гэж үнэлэгдэж байгаа боловч шинжилгээний эерэг илрэлтийн эзлэх хувиар авч үзвэл ихэнх сум халдвар маш их тархалттай улаан түвшинд байна.



2022 оны 35-р долоо хоногт аймгийн хэмжээнд нийт 2 сум ногоон /хүн амын дунд халдвар бага тархалттай/ түвшин,7 сум шар /хүн амын дунд халдварын тархалт дунд/ түвшин, 3 сум улбар шар /хүн амын дунд халдвар их тархсан/ түвшин,7 сум улаан /хүн амын дунд тархсан/ түвшинд тус тус байна.

Харин аймгийн дүнгээр улаан түвшинд буюу хүн амын дунд тархсан байна. 

 

Холбоотой мэдээ