ДОРНОГОВЬ: Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж “Ногоон төгөл” байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-13 14:31:42

Дорноговь /МОНЦАМЭ/. УИХ-ын тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг.

Аймгийн ИТХ-аас энэ өдөр иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан “Ногоон төгөл” байгуулсан бол Сайншандын Дэчинчойнхорлин хийдэд лам нар ном хуржээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан албан бус тоогоор Дорноговь аймгийн хэмжээнд хэлмэгдсэн 1300 орчим хүн байдаг аж.

Харин Цагаатгах ажлыг Удирдан зохион байгуулах комиссоос гаргасан Цагаан номонд 1200 гаруй хүний нэр байдаг ажээ. 1998 оноос өнөөдрийг хүртэл Дорноговь аймгийн хэлмэгдсэн 397 иргэнд 4.7 тэрбум төгрөг олгосон байна.

Холбоотой мэдээ