ТӨВ: "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд Төв аймаг оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-22 20:29:58

Төв /МОНЦАМЭ/ "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022" үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 3 хоршоо, 3 аж ахуйн нэгж, 3 иргэн оролцож байна.


Үзэсгэлэнд худалдаанд Төв аймгийн газар тариалан эрхлэгчид шинэ ургацын ногоо, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн нэрийн цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн гэх мэт 70 гаруй бүтээгдэхүүнээ борлуулж байна. Эдгээрээс бяслаг, хүнсний ногоог иргэд худалдан авах сонирхол илүү байна гэдгийг албаныхан онцоллоо. 


“Намрын ногоон өдрүүд” 17 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд 4 дэх өдөртөө үргэлжилж байгаа юм. Тус үзэсгэлэн худалдаанд нийслэл хот, орон нутгаас 400 гаруй төлөөлөгч 2000 гаруй бүтээгдэхүүнээ 350 цэг, лангуугаар борлуулж байна. 

Холбоотой мэдээ