ДОРНОГОВЬ: Ажлын байр нэмэгдүүлж, ногоон байгууламж байгуулах чиглэлээр хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн uүйцэтгэх захирал Д.Банзрагч нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Албаныхан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтын хүрээнд ашиглалтын явцад шаардлагатай ажлын байранд орон нутгаас ажиллах хүчин бэлтгэх, тэднийг ажлын байраар хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй “Сая тонн-Сая мод” хөтөлбөр, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ногоон зам” төслийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ойн зурвас байгуулах ажилд хамтран оролцох юм.
Засгийн газраас дэвшүүлж байгаа Боомтын
сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ
гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин
чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн
хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх боломжтой гэж албаныхан тодотгож байна.