АРХАНГАЙ: Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-28 11:20:53

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээг 5 аж ахуйн нэгж, 25 иргэний ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хийжээ. Шинжилгээгээр чанар аюулгүй байдлыг тодорхойлж, стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг гаргажээ.


Энэ намар аймгийн хэмжээнд үр тариа 270 га талбайгаас 150 тн, төмс 143 га талбайгаас 780 тн, хүнсний ногоо 79 га талбайгаас 586 тн, тэжээлийн ургамал 267 га талбайгаас 564 тн, тосны ургамал 150 га талбайгаас 75 тн хураан авсан байна. 


Ургамлын хорио цээр, чанар аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээгээр тариалсан үр тарианы 500 га талбайд сортын хянан баталгаа хийж, хураасан төмс, хүнсний ногооны 50 хувийг лабораторийн шинжилгээнд ийнхүү хамруулжээ.  

Холбоотой мэдээ