ӨВӨРХАНГАЙ: Үндэсний бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-28 16:54:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цэргийн хурц арслан Д.Цэрэндоржийн нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах барилдаан энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Баян-Өндөр суманд боллоо.


Барилдаанд 13 сумаас 118 өсвөрийн бөх уран мэхийг уралдуулан барилдаж, 18 насанд Баян-Өндөр сум харьяат  Т.Сэмжид, 17 насанд  Арвайхээр сумын Авзагын хүчтэн бөхийн холбооны бөх Т.Дэмчигдорж, 16 насанд Бат-Өлзий сумын харьяат Т.Ням-Очир нар түрүү байрыг эзлэв.


Багийн дүнгээр тэргүүн байрт Д.Бадамбаяр дасгалжуулагчтай Бат-Өлзий сумын баг, дэд байрт Ц.Ганзориг дасгалжуулагчтай Арвайхээр сумын Авзагын хүчтэн бөхийн холбоо, гутгаар байрт Ц.Батдорж дасгалжуулагчтай Хархорин сумын баг тамирчид тус тус шалгарлаа.


Нар насны ангилалд тэргүүн байр эзэлсэн бөхчүүд 10 дугаар сард Баянхонгор аймагт зохион байгуулах Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах барилдаанд оролцох эрхтэй болж байна.


Ташрамд дурдахад Баян-Өндөр сумын уугуул, Цэргийн хурц арслан Д.Цэрэндорж нь улсын баяр наадамдаа гурван удаа дөрөв давж, аймаг цэргийн наадамд хоёр удаа түрүүлж байжээ.

Холбоотой мэдээ