ДОРНОГОВЬ: 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажил 85 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-29 09:46:31

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын зургадугаар багт барьж байгаа 640 хүүхдийн багтаамжтай дунд сургуулийн барилгын ажил 85 хувьтай байна.


Тус барилгыг Орон нутгийн хөгжлийн сангийн 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Болор аграмба ХХК гүйцэтгэж буй. Барилгын үндсэн хийц бүтэц, гадна ханын дүүргэлт, дотор хамар ханын өрөг шавардлага, цонх суулгах, дотор сантехник, дээвэр, гэрэлтүүлгийн монтаж угсралтын ажлууд хийгдсэн бөгөөд одоо дотор засал, гадна тохижилтын ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Холбоотой мэдээ