3х3 сагсанбөмбөгийн “CEBU Masters” тэмцээн ирэх бямба гарагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-29 11:08:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын сагсанбөмбөгийн холбооны FIBA 3x3 world tur цувралын улирлын 8 дахь тэмцээн болох "CEBU Masters" ирэх бямба гарагт буюу 2022 оны 10 дугаар сарын 01-нд болно.

 

Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх Ulaanbaatar MMC Energy, Sansar MMC Energy багуудын тоглолтын хуваарийг спорт сонирхогчид, дэмжигчиддээ танилцуулж байна. CEBU Masters тэмцээн /Их дуулга/-ийг Unisports суваг шууд дамжуулан үзүүлэх юм байна.

 

Түүнчлэн өнөөдөр Монгол улсын Залуучуудын шигшээ баг ФИБА 3х3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Румын улсыг зорилоо.



Холбоотой мэдээ