СЭЛЭНГЭ: Эмэгтэйчүүдэд албаны онцлогоо танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-29 13:55:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги 9 дүгээр сарыг "Гэр бүлийн сар" болгон зарласан.

 

Энэхүү ажлын хүрээнд олон үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг хэсэг болгон эмэгтэйчүүдэд зориулсан уулзалтыг зохион байгуулжээ. Энэхүү уулзалтад ангийн алба хаагчдын гэр бүлээс хүүхэд асрах чөлөөтэй байгаа болон бусад байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг урин оролцуулсан аж.  

 

Уулзалтаар хилчин хүний ажил мэргэжлийн онцлог, ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын нийгмийн асуудлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ангийн захирагч хурандаа О.Батгэрэл мэдээлэл өгсөн байна.

 

Мөн тус ангийн офицеруудын зөвлөлөөс алба хаагчдын хүүхэд харах өрөөний гадна талбайг тохижуулан, ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлд хүлээлгэн өгчээ. Уулзалтын төгсгөлд ангийн алба хаагчид болон уулзалтад оролцсон эмэгтэйчүүдийн дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшуулсан байна.



Холбоотой мэдээ