Боодол өвс 12.000 төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-03 11:56:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Хүчит шонхор” захад өнөөдрийн байдлаар ямааны мах кг нь бөөний үнээр 5400-5800 төгрөгийн үнэтэй байна. Жижиглэнгээр ястай нь кг нь 8500-9500 төгрөг байна.

Хонины мах бөөний үнээр 5800-6200 төгрөг, жижиглэнгээр 9500-10.500 төгрөг байна.  

  • Үхрийн мах малчдаас авах бөөний үнэ нь кг нь 7500-9500 төгрөг, жижиглэнгээр 10.500-12.500 төгрөг, цул мах нь кг нь 12.500-14.500 төгрөгийн үнэтэй байна.
  • Адууны мах бөөний үнэ нь 3500-6800 төгрөг, ястай нь 7500, цул нь 8500 төгрөг байна.
  • Тэмээний мах кг нь бөөний үнээр 4500-5200 төгрөг, ястай нь 9000 төгрөг байна.


Нийслэлд Таван шар, 22-ын товчооны захуудад ногоон өвс боодол нь 12.000 төгрөг, хивэг 25 кг нь 18.000 төгрөг, улаанбуудай 50 кг нь 40.000 төгрөг, тэжээлийн будаа 40 кг нь 35.000 төгрөгийн үнээр худалдаж байна.

  • Монгол хорголжин тэжээл 40 кг нь 32.000 төгрөг,
  • “Дархан өгөөж” ХХК-ийн хивэг 25 кг нь 40.000 төгрөг,
  • Орос овъёос 40 кг нь 45.000 төгрөг,
  • Монгол овъёос 40 кг нь 35.000 төгрөг байна.

Түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 25.000 төгрөг, нэхий, өлөн 6000 төгрөг, хонины ноос 1000 төгрөг, тэмээний ноос 12.000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, том шир 10.000 төгрөг, адууны шир сүүлтэй 8000 төгрөг, дэл кг нь 6000 төгрөг, сүүл ширхэг 8000 төгрөгийн үнэтэй байна. 



Холбоотой мэдээ