СЭЛЭНГЭ: Нийтийн эзэмшлийн гудамж талбайд камержуулалт шаардлагатай

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-04 14:48:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайг камержуулах ажил нэн шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газрын удирдлага хүслээ.

 

Аймгийн ИТХ-ын Зөвлөл аймгийн Цагдаагийн газрын ажил байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон байна.

 

Энэ үеэр саяхан аймгийн ИТХ-ын Зөвлөлд хүлээж авсан “Түр хамгаалах байр”-нд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гэсэн хоёр орон тоо дутуу байгаа. Мөн эрүүлжүүлэх саатуулах байрыг цагдаагийн газрын байраас тусад нь гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг тус байгууллагын удирдлагаас хүсчээ.    

 

Түүнчлэн Цагдаагийн газрын байрны сантехникийн шугам хоолойг шинэчлэн засварлах. Түшиг суманд цагдаагийн кабоны асуудлыг шийдвэрлэх. Мөн Мандал сумын цагдаагийн хэлтсийн шилэн кабелийн асуудлыг даруй шийдвэрлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудад шаардагдах хөрөнгө санхүүг шийдвэрлэж өгөхөд анхаарч ажиллах саналыг аймгийн Цагдаагийн газрын удирдлагаас тавьсан байна.

Дээрх хүсэлтүүдийг аймгийн ИТХ-ын Зөвлөлөөс анхаарч улс, аймгийн төсөвт суулган шат дараатай шийдвэрлэн ажиллахаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ