МҮЭХ-ноос ирэх оны улсын төсвийн талаар байр сууриа илэрхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-05 06:27:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугар сарын 5-нд болох үйл явдлын тойм:


11.00 цагт Төрийн ордны Их танхимд Монгол Улсад дээд боловсролын байгууллага үүсэн байгуулагдсаны (МУИС)-ийн 80 жилийн ойн баярын хурал болно.


11.00 цагт МҮЭХ-ны байранд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо УИХ-аар хэлэлцэх 2023 оны Улсын төсвийн талаар байр сууриа илэрхийлэн хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 95115380


11.30 цагт АН-ын төв байр (Шонхор тауэр)-нд Ардчилсан нам, Монголын үндэсний Ардчилсан нам (АН-МҮАН) нэгдэн хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Утас: 91000017


Төрийн ордонд: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана


“Зайсан Хилл”-д “Дэлхийн сансрын долоо хоног”-ийн үйл ажиллагаа  үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ