ӨНӨӨДӨР: “Эрдэнбүрэнгийн УЦС” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-06 07:09:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

9.00 цагт:Монголпоны хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монголбанкны “Г” байранд эхэлнэ.


10.30 цагт: МҮХАҮТ, БНСУ-ын Гуажу хот, Ханам хотын ХАҮТ-тай санамж бичиг байгуулна.


11.00 цагт: “ЭМЯ-наас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны 5 сарын статистик мэдээлэл  болон Иргэд олон нийттэй харилцах 1111 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцуулна. Утас: 99797227


11.00 цагт: Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс “Эрдэнбүрэнгийн УЦС” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалт Засгийн газрын 11-р байр (СЕХ-ны байр)-нд болно. Утас:99082638. 88165030. 88097876.


11.40 цагт: УУХҮЯ-наас алтны татварыг 2 дахин нэмэх саналын хариуд Ерөнхий сайдаас ирсэн хүсэлтийн дагуу хэлэлцүүлэгт оролцох саналаа хүргүүлнэ. Мөн нефть боловсруулах үйлдвэрийн явц, санхүүжилтын талаар мэдээлэл хийнэ. О.Энхмаа Утас: 88824051


14.00 цагт: Орос улсад монгол оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн” болон тэтгэлгүүдийн талаар хэвлэлийн хурал Улаанбаатар дахь Русский Дом /РЦНК/-д болно.


15.00 цагт: Орос улсад монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн”-гийн нээлт болно. Үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Томск, Новосибирск, Красноярск, Тюмень, Улаан-Үд зэрэг 20 гаруй хотын их, дээд сургуулийн төлөөлөл оролцож, сургалтын хөтөлбөр, онцлог, мэргэжлүүдийн талаар танилцуулна. Утас: (11)-458682, 88076477

Холбоотой мэдээ