ӨВӨРХАНГАЙ: 4.3 сая мал өвөлжүүлэх урьдчилсан дүнтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-06 09:27:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд одоогоор 5.6 сая мал намаржиж байна. Иргэдийн хүнсний хэрэгцээ, зах зээлийн эргэлтэд тодорхой тооны мал борлуулсны дараа 4.3 сая мал өвөлжинө гэх урьдчилсан дүнтэй байгаа юм.


Энэ жил 800 орчим малчин өрх 500 мянган толгой малтайгаар бусад аймгийн нутаг дэвсгэрт өвөлжихөөс 300 гаруй малчин отрын замдаа явна. Тухайлбал, манай аймгаас Дорнодод дөрвөн өрх 6.2 мянган толгой мал, Хэнтий аймагт гурван өрх 3.4 мянган толгой мал, Сүхбаатар аймагт хоёр өрх 1.8 мянган малтайгаа оторлож очжээ. Харин Булган, Төв аймаг малын халдварт өвчинтэй холбогдуулан отрын мал хүлээж авахгүйг мэдэгдсэн байна.


Аймгийн Засаг дарга, ХХААГ-аас Төв, Булган, Дорноговь, Дундговь аймгийн удирдлагуудад отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах талаар албан тоот, хүсэлтийг илгээгээд байгаа аж. 

Холбоотой мэдээ