БАЯНХОНГОР: Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад орохоор 165 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-11 15:36:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад орохоор аймгийн хэмжээнд 165 иргэн бүртгүүлжээ. Шалгалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зургаан ээлжээр аймгийн ЗДТГ-т зохион байгуулна.


Энэ удаагийнх он гарсаар болж буй хоёр дахь шалгалт бөгөөд эхний ээлжийнхэнд 245 иргэн ороолцсоноос 62 иргэн тэнцсэн байна. 

Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс авах боломжтой.


Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 176 төрийн байгууллагад 5067 төрийн албан хаагч ажиллаж байна. 



Холбоотой мэдээ