Иенийн ханш сүүлийн 24 жилийн доод цэгтээ хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-13 16:23:04

ТОКИО. /Reuters/. Лхагва гарагт Японы иенийн ам.доллартай харьцах ханш 146.6-д хүрсэн бөгөөд сүүлийн 24 жилд байгаагүй доод түвшин болсон байна.


Тодруулбал, энэ нь 1998 оны наймдугаар сараас хойших  хамгийн доод түвшин болсон ба өнгөрсөн сард Японы төв банкийг интервенц хийхэд хүргэсэн түвшнээс давжээ.


Энэ оны есдүгээр сарын 22-нд нэг ам.доллар 145.9 иен болж буурахад тус улсын төв банк интервенц хийж, иенийн ханш сэргэсэн.


Японы албаны хүмүүс валютын ханшийн хэт савалгаатай тэмцэхийн тулд зохих арга хэмжээг авахад бэлэн байна хэмээн байр сууриа дахин илэрхийлсэн байна.

 

Холбоотой мэдээ