ДОРНОГОВЬ: Ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-14 14:37:42

Дорноговь /МОНЦАМЭ/.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сайншанд сумын ЗДТГ-аас ногоон байгууламж нэмэгдүүлж, мод тариалах ажлыг зохион байгуулж байна.


Намрын мод тарих бэлтгэл ажлын хүрээнд хөдөлмөр эрхлээгүй 100 гаруй иргэнийг түр ажлын байраар хангаж, модны нүх ухах ажлыг зохион байгуулж буй бөгөөд аймгийн ХХҮГ-тай хамтран өдөрт нэг хүнийг 40 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээллээ.  


Ирэх долоо хоногот бүх нийтээр мод тарих намрын ажил эхэлнэ.


Холбоотой мэдээ