Гүржийн гадаад худалдааны эргэлт өссөн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-17 10:38:36

ТБИЛИСИ. /Agenda/. Гүржийн гадаад худалдааны эргэлт 2022 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.


Тайлант хугацаанд экспорт 37.4 хувиар өсөж 4.09 тэрбум ам.доллар, импорт 34.4 хувиар өсөж 9.51 тэрбум ам.долларт тус тус хүрсэн байна. Гадаад худалдааны тэнцэл 5.41 тэрбум ам.долларын алдагдалтай байна.


Өнгөрсөн онд тус улсын экспорт 4.24 тэрбум ам.доллар, импорт 10 тэрбум ам.долларт хүрч байсан бол нийт бараа бүтээгдэхүүний эргэлт 14.31 тэрбум ам.доллар, гадаад худалдааны тэнцэл 5.83 тэрбум ам.долларын алдагдалтай гарч  байв.

Холбоотой мэдээ