Финланд улстай хөдөө аж ахуй, ойн салбарт хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Финланд Улсын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Нина Васкүнлатиг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар Финланд Улстай ойн тогтвортой менежментийн хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах; Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвдгийн судалгаанд үндэслэн ойг хамгаалах, нөхөн сэргээхэд ойн тогтвортой менежментийн төслийг санаачлах зэрэгт санал солилцож, хоёр тал Финланд улсын хөдөө аж ахуй, ойн яамтай ойн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж буй энэ цаг хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь бидний хувьд томоохон дэмжлэг болно гэдгийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж онцоллоо.