Богд уул руу гарсан самарчдыг буулгаж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2016-08-22 14:44:52

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тус уулсанд хууль бусаар самар түүж байгаа иргэдийг буулгаж эхэлсэн төлөөр БОАЖЯ-наас мэдээлэв.

Өнгөрсөн сарын 27-нд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцсан хэсгийн гүнд эргүүл хийжээ. Шалгалтаар Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэдийг буулгаж, түлсэн галыг нь унтрааж , хог хаягдлыг нь цэвэрлэсэн байна. Мөн энэ сарын 15-нд Нүхт болон Түрэгийн амд шалгалт хийхэд 48 автомашин бүхий 300 орчим иргэнийг буулгажээ. Тусгай хамгаалалтийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгалаах тухай хууль зэрэг хуулийн талаар мэдээлэл өгч, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авсан байна. Мөн Богд уулруу нэвтрэх чиглэлд байнгын пост ажиллуулах болжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ