Орхон аймгийн Засаг даргаар Д.Батлут ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-22 17:01:32

Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт нэгдсэн сургалт зохион байгуулж, батламж гэрээ байгуулж буйтай холбогдуулан шинээр томилогдсон Засаг дарга нарыг танилцуулж байна. 

Орхон аймгийн Засаг даргаар Дамбын Батлут томилогдон, долдугаар сарын 20-нд тамга тэмдэгээ хүлээн авч, ажиллаж эхлээд байна. 

Тэрбээр 1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн

Төгссөн сургууль:

1999 - 2002 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг цахилгааны инженер

2006 - 2007 Төрийн удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн

Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг

Ажилласан байдал:

1994 - 2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин, оператор

2001 - 2004 онд Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч

2004 - 2006 онд “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн гүйцэтгэгч, “Эрдэнэт хамтын хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал

2006 - 2007 онд Аймгийн газрын албанд мэргэжилтэн

2008 - 2012 онд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч

2006 - 2013 онд Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүн

2008 - 2016 оны 7 дугаар сарын 18 хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга,

2008 оноос одоог хүртэл Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч

2013 оноос одоог хүртэл Орхон аймгийн МАН-ын хорооны дарга

2016.07.20-ноос Орхон аймгийн Засаг дарга

Гавъяа шагнал:

НХХЯ-ны тэргүүний ажилтан

 Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль  

Холбоотой мэдээ