ӨНӨӨДӨР: Аялал жуулчлалын "Ай Ти Эм Монголиа-2022” үзэсгэлэн нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-28 06:09:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 28-ны өдөр болох үйл явдлын тойм:


08.30-09.30 цагт БШУЯ-наас “ЕБС-иудын дотуур байрны суралцагчдын аюулгүй байдал, эрхийн хамгаалалт” уулзалт хэлэлцүүлгийг улсын хэмжээнд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.


10.00 цагт ЭМЯ-нд УНТЭ-ийн мэдрэлийн эмнэлзүйн төвөөс “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хуралтай. Утас: 9979-7227.


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


10.30 цагтCROCUS event hall-д Олон улсын аялал жуулчлалын "Ай Ти Эм Монголиа-2022” үзэсгэлэнг нээнэ. Үзэсгэлэн нь “Шинэ сэргэлт-Аялал жуулчлал” уриан дор “Мишээл экспо”-д 3 өдөр үргэлжилнэ.


10:30 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаар хэвлэл бага хурал зарлажээ. Утас: 9595-7722.

Холбоотой мэдээ