Цэцэрлэгийн хүрэлцээ сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-22 20:38:10

Сүүлийн 4 жилийн байдлаар Баянхонгор аймгийн 2-5 насны хүн ам өссөн байна. Энэ хэмжээгээр цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн асуудал хүчтэй яригдах болсон. Тэгвэл энэ хичээлийн жилд Баянхонгор сумд 150 суудалтай төрийн өмчийн, 300 суудалтай хувийн өмчийн цэцэрлэг ашиглалтад орж байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн өмчийн 32, хувийн өмчийн 5 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн хэмжээнд бүлэг дүүргэлт дунджаар 30.1, Баянхонгор сумд 33.3, хөдөө сумд 27.4 байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн багшийн хангалт 94.6 хувь болсон нь өмнөх оноос 0,9 пунктээр өсчээ. Цэцэрлэгүүдийн үндсэн багшийн 4.1 хувь нь магистр, 72.8 хувь нь бакалавр, 17.8 хувь нь диплом, 5.3 хувь нь бусад болон бүрэн дунд боловсролтой байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад магистр, бакалаврын боловсролтой багшийн тоо өссөн дүн аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ