ӨНӨӨДӨР: "Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-аас мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-02 06:45:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.30 цагт: Төрийн ордонд УИХ-ын байнгын хороод хуралдана.


-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.


10.00 цагт: Нээлттэй нийгэм форумд "Глоб интернэшнл" төвөөс "Хэвлэл мэдээллийг хамгаалж, ардчиллыг дэмжье" хурал зохион байгуулна. 

10.30 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд ирэх оны улсын тө­­­сөвтэй холбогдуулан цаг үеийн байдал, үнийн өсөл­тийн та­лаар “Нийгмийн хөгж­­­лийн тө­­­лөөх цоглог ах­­­мадууд”, “Нэгдмэл Монгол хөгж­­лийн төлөө” ТББ-аас хэв­­­­­­­­­­­­­лэ­­лийн бага хурал зарлалаа.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт болох талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн газраас мэдээлнэ. Утас: 8028-8899.


11.00 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д "Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-аас мэдээлэл хийж, электрон тамхины талаарх судалгааг танилцуулна.

11.00 цагт:J center”-д (Олимпийн гүүрний хажууд) УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү АН-ын удирдлагуудын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас 9911-0754


-Монгол Улсын консерваторийн 85 жилийн ойд зориулсан багш, төгсөгчдийн хамтарсан тоглолттой

Холбоотой мэдээ