МАН-ын II Бага хурал ирэх сарын 6-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-08 15:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын II Бага хурлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар тогтжээ.


МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар энэ тухайд “2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд XXX их хурлаа хуралдуулж, холбогдох тогтоолуудыг баталсан. Үүнээс нэг жилийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдааныг хуралдуулахаар боллоо.


Тус Бага хурлаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэхээр тогтсон" гэлээ. 


Холбоотой мэдээ