УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-05 09:41:41

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай зэрэг  21 хууль тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

УИХ дахь АН-ын бүлэг “А” танхимд, МАН-ын бүлэг “Б” танхимд хуралдах бол “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд хуралдана. Харин УИХ дахь Бие даагчдын зөвлөл уламжлал ёсоор 11.00 цагт “Г” танхимд мэдээлэл хийх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд