ОРХОН: Сурагчдын дундах стрессийг багасгахын тулд эрүүл хэв маягт сургах хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-14 13:50:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Сэтгэлийн анир” төслийн хүрээнд 4754 сурагчаас зан төлөвийн судалгаа хийхэд 10 сурагч тутмын 3 нь стрессийн дунджаас дээш түвшинд, 10 сурагч тутмын 4 нь сэтгэл гутралтай байдаг гэсэн дүн гарчээ.


Мөн бусад эх сурвалжид дурдсанаар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 12.1 хувь нь илүүдэл жинтэй, 44.7 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 33.6 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 26.4 хувь нь түргэл хоол, цайны газраас тогтмол үйлчлүүлдэг гэжээ.   


Иймд сурагчдыг эрүүл зөв хэв маягт сургах зорилгоор “Эрүүл хүүхэд” төслийг БШУГ-аас хэрэгжүүлж эрүүл мэндийн багш нарыг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Мөн сургуулиудад эрүүл мэндийн кабинетыг байгуулж тохижуулж эхэлжээ.

Эрүүл мэндийн талаарх мэдээллийг сурагчид үе тэнгийхнээсээ авах нь түлхүү байдаг тул хөтөч сурагчдыг давхар бэлтгэж  байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ