Шатрын бодлого бодолтын ДАШТ-д Монголын 2 шатарчин оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-15 09:06:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад 11 дүгээр сарын 13-19-нд зохион байгуулж байна.


Энэ удаагийн ДАШТ-д АНЭУ-ын номер нэг шатарчин Их мастер Салем Салех, Украины супер Их мастер П.Эльянов тэргүүтэй дэлхийн 38 орны 278 тамирчин бүртгүүлсэн байна.


Монголоос Их мастер, Бодлого бодолтын дэлхийн шатрын холбооны мастер С.Билгүүн, Дэлхийн шатрын холбооны мастер, Бодлого бодолтын спортын мастер С.Чингүүн нар оролцож байна.


Их мастер, шатрын бодлого бодолтын залуучуудын дэлхийн аварга С.Билгүүний хувьд 2 дахь удаагаа тус тэмцээнд оролцож байгаа бол түүний дүү Дэлхийн шатрын холбооны мастер С.Чингүүн анх удаа ДАШТ-д хүч үзэж байна.




Манай 2 шатарчин 11 дүгээр сарын 14-19-нд Шатрын бодлого бодолтын нийт 6 төрлийн тэмцээнд ур чадвараа сорин өрсөлдөнө.

Холбоотой мэдээ