АРХАНГАЙ: Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 194.8 мянган толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-22 10:34:01

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.4 мянган малчин болон мал бүхий өрхийн 6.1 сая толгой  мал өвөлжиж, хаваржина. Үүнээс улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Хангай, Чулуут Булган, Цэнхэр, Тариат сумын 310 өрхийн 194.8 мянган толгой мал өвөлжиж, хаваржина. 


Аймаг дотроо Жаргалант, Хашаат сумын 74 өрхийн 38.4 мянган толгой мал Өндөр-Улаан, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хотонт сумын нутагт тус тус отроор  өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.


Булган, Төв, Дорнод, Хэнтий, Баянхонгор аймагт Хашаат, Өгийнуур, Хотонт, Хангай сумын 57 өрхийн 30.9 мянган толгой мал отроор өвөлжих бол гадны аймгаас буюу Өвөрхангай аймгийн 2 өрхийн 291 толгой, Завханы 6 өрхийн 3954 толгой, Увс аймгийн 1 өрхийн 1005 толгой, Говь-Алтай аймгийн 1 өрхийн 170 толгой буюу нийт 7 суманд 10 өрхийн 5420 толгой мал отроор өвөлжиж, хаваржихаар мэдэгдлээ өгчээ.



Холбоотой мэдээ