Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-ын 16 дугаар хуралдаанаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-25 13:29:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын зөвлөл хуралдаж, нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ.


Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. 


Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын, 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилбал хотын шуудын 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулжээ. Зөвлөлөөр энэ тухай хэлэлцээд, НИТХ-ын ээлжит 16 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжжээ.

Холбоотой мэдээ