АРХАНГАЙ: 157 сул орон тоонд тусгай шалгалт зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-25 16:28:57
Архангай /МОНЦАМЭ/. Тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн тусгай шалгалтын цахим системд тавьжээ. Архангай аймгийн хэмжээнд төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх 113 албан тушаалын 149 сул орон тоо, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 8 албан тушаалын 8 сул орон тоо, нийт 121 албан тушаалын 157 сул орон тоонд тусгай шалгалт зарласан байна.
Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэл 2022 оны 12 дугаар сарын 6, 7, 13, 14-ний өдрүүдэд болох бөгөөд шалгалтыг 2022 оны 12 дугаар сарын 13, 14, 16, 20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Холбоотой мэдээ