Хууль бусаар алт олборлогчдыг албадан буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-08-26 13:56:47

Увс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцалд хууль бусаар алт олборлож байсан иргэдийг өнгөрсөн долоо хоногт байгаль орчны байцаагч нар албадан буулгажээ.

Хууль бусаар алт олборлогчид нь эксковатор болон бусад дагалдах томоохон тоног төхөөрөмжтэй, Бор хавцалд очиж ажиллаад нэг хонож байсан аж. Тэднийг аймгийн МХГ-ын болон Байгаль орчны газрын байцаагч нар цагдаа нартай хамтран албадан буулгасан бөгөөд одоогоор Улаангомд авчран шалгаж байна. Хууль бусаар алт олборлогчдыг Д.Өлзийхишиг, Б.Цэцэгмаа нар толгойлж  явсан бөгөөд тэдэнд захиргааны арга хэмжээ авах аж.

Өнгөрсөн жил Увс аймгийн Тариалан сумын нутагт хууль бусаар алт олборлож байсан 6 аж ахуйн нэгж, 90 орчим иргэдийн үйл ажиллагааг аймгийн МХГ-аас таслан зогсоож, 100 гаруй техник тоног төхөөрөмжийг албадан буулгаж байсан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ